Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

488 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй болохыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй талаар: 1/ Хууль тогтоогч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах зарчмыг удирдлага болгож, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нэг талаас газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалт татан газрын үр шимийг хүртэх гэсэн газар өмчлөгчийн ашиг сонирхол, нөгөө талаас бусдын мөнгөн хөрөнгийг их хэмжээгээр хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын мэргэжлийн үйл ажиллагааг эрхэлдэг банкны ашиг сонирхол, түүнчлэн Иргэний хуульд нийцүүлэн өөрийн мөнгийг зээлдүүлэн арвижуулах гэсэн иргэн хүний ашиг сонирхлыг тэнцвэртэй хангах, улс орны эдийн засгийн хөгжил, аж ахуйн олон талт үйл ажиллагааг дэмжин хангах хууль зүйн баталгааг бий болгох зорилгоор Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хөндөөгүй, харин ч газар өмчлөгч буюу зээлдэгч болон зээлдүүлэгчийн хариуцлагыг өндөржүүлсэн заалт болсон гэж үзэж байна. 2/ Тэгш бус байдалтай этгээдүүд гэрээ байгуулах, тухайн гэрээгээр шүүхийн бус аргыг нэг тал нь нөгөөдөө “тулгах” боломжийг хаахын тулд газар өмчлөгч иргэн буюу зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар гаргуулахаар харилцан тохиролцсон гэрээг төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүрэг бүхий нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хуульчилсан. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу нотариатч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээсээ үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй. Мөн хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу нотариатч уг гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5