Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

483 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мөн Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Цэцэд өгч хянуулснаар тус хууль үндсэндээ хэрэгжих боломжгүй болж, бүхэлд нь 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улсын Их Хурал хүчингүй болгож байсан. 3. 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль ба Иргэний хуулиар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны харилцааг зохицуулж ирсэн болно. Гэтэл 2015 оны 7 дугаар сард оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Газар барьцаалах” гэсэн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт “Газраа барьцаалах гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасан журмаар гаргуулахаар талууд харилцан тохиролцож болно.”; мөн зүйлийн 53.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 53.4-т заасан гэрээг нотариатаар гэрчлүүлнэ.” гэж нэмсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1 дэх хэсэгт “Эрх зүйн маргааныг энэ хуулийн 13.2-т зааснаар арбитр шийдвэрлэсэн, талууд гэрээндээ үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн болон цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, захиргааны шийтгэвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актыг албадан гүйцэтгүүлэхээр бол уг цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, захиргааны шийтгэвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон акт шүүхээр баталгаажсан байна.” гэсэн байдаг. Эндээс Үндсэн хуулийн шүүхээр нэгэнт эцэслэн шийдэгдсэн /2006 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны тогтоол/ өмнөх асуудлыг агуулгаар нь сэргээн баталсан байдал ажиглагдаж байна. Тодруулбал, маргаж буй нэмэлт батлагдсанаар, иргэд өмчлөлийн газраа зээлийн барьцаанд тавьсан барьцааны гэрээ байгуулахдаа үл маргах журмаар барьцааны зүйлээс хангуулахаар банкны байгууллагатай харилцан тохиролцсон бол барьцааны гэрээндээ энэ талаар тохиролцож, нотариатаар гэрчлүүлэх юм байна. Үүний дараа банкны байгууллагын өөрийн тогтоосон журам, стандартын дагуу хэрэв тэр зээлийн эргэн төлөлтийг тодорхой хэмжээгээр саатуулж, үүгээр зээл эргэн төлөгдөхөд хүндрэлтэй болсон гэж тооцогдох тохиолдолд зээлдүүлэгч нь нотариатын мэдэгдэх хуудас үйлдүүлснээр түүнийг зөвхөн хэлбэрийн төдийд шүүхээр баталгаажуулах байдлаар асуудлыг шийдвэрлэх болж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5