482 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд оршин суугч, иргэн Д.Янжинхорлоо Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталж, тус хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт “Газар барьцаалах гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасан журмаар гаргуулахаар талууд харилцан тохиролцож болно.” гэсэн нэмэлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.”, 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.” гэсэн заалтыг тус тус зөрчиж байна гэж үзэж хянуулахаар Цэцэд хандан мэдээлэл гаргаж байна. 1. Монгол Улсын иргэд өмчилж авсан газраа банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд тавьж эргэлтэд оруулах нь нийтлэг үзэгдэл болсон. Ийнхүү барьцаалахдаа бичгээр барьцааны гэрээ байгуулан, талууд буюу тэдгээрийн аль нэг нь хүсвэл нотариатчаар гэрчлүүлж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны эрх хүчин төгөлдөр үүсдэг хуулийн зохицуулалттай байж ирсэн. Хэрэв үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол шүүхэд хандан барьцааны зүйл болох газар, эсхүл бусад үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж шаардлагаа хангуулахаар нэхэмжлэл гарган шийдүүлдэг байсан. 2. Энэ байдлыг өөрчлөхөөр 2005 оны 7 дугаар сард Улсын Их Хурлаас Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль баталж, тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсгийн, тодруулбал, “шүүх энэ хуулийн 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэж заасан нь иргэн хүний шүүхэд хандах үндсэн эрхийг хаасан заалт болсон гэдэг утгаараа хүчингүй болж байсан. Үүний дараа өмчийн холбогдолтой бусад зүйл, заалтыг нь Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5