481 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2016.03.16. Дугаар 02 Улаанбаатар хот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.20 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Т.Лхагваа /илтгэгч/, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Д.Янжинхорлоо, Б.Энхбаяр нар оролцож, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан оролцоогүй болно. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 110 дугаар тогтоолыг хянан хэлэлцэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5