464 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Энэ хуулийн 53.4-т заасан гэрээг нотариатаар гэрчлүүлнэ.” гэж заасан нь талууд харилцан тохиролцсон гэдгээр халхавчлан газрыг, тэр дундаа хувийн өмчийн газрыг шүүхийн хяналтаас гадуур өмчлөгчийн эрхийг шилжүүлэх боломжийг, мөн гадаадын иргэн, хуулийн этгээдийн өмчлөлтэй хуулийн этгээдэд аливаа хязгаарлалтгүйгээр олгож, улмаар “шударга шүүхээр шүүлгэх” иргэний үндсэн эрхийг зөрчин, Үндсэн хуульд заасан иргэний эрхийг хуулиар баталгаажуулах бус хуулиар эрхийг нь дордуулсан үйл ажиллагаа болсон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад эрх нь хөндөгдлөө гэж үзсэн аливаа иргэн шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах үндсэн эрхтэй юм. Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан шударга шүүхээр шүүлгэх хүний үндсэн эрхийг хуулиар хязгаарлахад хүрвэл хоёр үндсэн нөхцөл л яригдана. Үүнд: 1. Үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах; 2. Нийгмийн хэв журмыг хамгаалах. Гэтэл хууль тогтоогчийн тайлбарлаж байгаа банк, банк бус санхүүгийн байгууллагын газар барьцаалах сонирхол буурч байгаа гэх үндэслэл нь Үндсэн хуульд заасан дээрх хоёр нөхцөлийн алинд нь ч хамаарахгүй, явцуу хүсэл сонирхол төдий юм. Үндсэн хуулийн цэц 2006 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 01 дүгээр тогтоол гаргаж Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй.” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай гэсэн шийдвэрийг гаргаж байсан байна. Хамгийн сүүлд гэхэд л Цэц 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 06
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5