Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

463 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үндэслэн алдах болж байна. Уг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжоор, маргаан гарсны дараа зээлдэгч нь барьцааны зүйлийг дуудлага худалдаанд оруулах анхны үнийн саналыг өгөх эрхтэй байдаг билээ. Энэ эрхийг эдлэх боломжгүй болж байна. 6. Нотариатын байгууллага нь өмчлөх эрх бүхий газар дээр хийгдэж буй гэрээ, хэлцлийг хийхээр хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийг гэрчлэх чиг үүрэгтэй субъект юм. Түүнээс өмчлөх эрхийг зээлийн барьцааны гэрээг үндэслэн дуусгавар болгодог, өмчлөх эрхэд халддаг байгууллага биш. Байгуулсан гэрээний дагуу үүргээ хэрхэн биелүүлсэн, утга агуулга нь зөв буруу, хуульд нийцсэн эсэх, эрх нь зөрчигдсөн этгээдийн эрхийг сэргээх үндэслэл, эрх сэргээх арга зэргийг тогтоох эрхийг Үндсэн хуулиар гагцхүү шүүхийн байгууллагад олгосон байдаг юм. Иргэн хүний ийнхүү шүүхээр эрхээ сэргээлгэх эрхийг Улсын Их Хурал хууль гаргаж далд хэлбэрээр хаах ёсгүй. Газар бол онцгой объект билээ. Хоёр. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд оршин суугч, иргэн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “... Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль ёсоор Монгол Улсад газар өмчлөгч нь нэгдүгээрт, “Монгол Улсын иргэн”, хоёрдугаарт, “Монголын төр” байна. Энэ хоёр субъектээс өөр этгээд Монгол Улсын газрыг өөрийн мэдэл, өмчлөлд байлгаж, захиран зарцуулах боломжийг Үндсэн хуулиар олгоогүй байна. Гэтэл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Шүүх барьцааны зүйлийг худалдах тухай үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийг хангасан, эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасны дагуу нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан бол уг зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана.”, 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт “Газар барьцаалах гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасан журмаар гаргуулахаар талууд харилцан тохиролцож болно.”, мөн зүйлийн 53.5 дахь хэсэгт

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5