465 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дугаар дүгнэлт гарган Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэснийг зөрчсөн гэж үзсэн. Энэ нь Цэц аливаа хэрэг маргааны анхан болон хяналтын шатны шийдвэрээр эцэслэх аливаа оролдлогыг шууд няцааж, дээр дурдсанчлан шүүхийн эцсийн үе шат хүртэл эрхээ хамгаалуулах үндсэн эрхийг хангаж буй хэрэг юм. Нөгөө талаар Үндсэн хууль ёсоор газрыг гагцхүү Монгол Улсын иргэн өмчилнө. Гэтэл хувийн өмчийн газрыг “үл маргах журам”-аар, шүүхээс гадуур өмчлөлийг шилжүүлэх боломжийг хуулиар нээж өгснөөр гадаадын иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалттай банк, банк бус санхүүгийн байгууллагууд үнэн хэрэгтээ тухайн газрын захиран зарцуулах эрхийг өөртөө олж авах боломжийг хяналтгүйгээр олгож, тэлэх гэж байна. Газар бол бусад ямар ч үл хөдлөх хөрөнгө шиг цаг хугацаагаар ээнэгшиж хорогддог, элэгддэг, устаж үгүй болдог тийм хөрөнгө биш, түүний өмчлөлтэй холбоотой нэг л бодлогын алдаа гаргавал эргэж хэзээ ч засагддаггүй, засахад тун бэрх, улсын тусгаар тогтнолтой холбогдох асуудал мөн. Одоогийн Иргэний хуулийн Арван гуравдугаар бүлэгт барьцаа, ипотек үл хөдлөх эд хөрөнгийн барьцаатай холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулсан бөгөөд хувийн өмчийн газрын барьцааны эрхтэй холбогдсон шүүхийн маргаан хэр их гардаг, түүнд нийтлэг ямар асуудал хөндөгддөг, практикт үүсээд буй асуудал нь гарцаагүй хуулийн үйлчлэл дутсанаас болж буй эсэх гээд олон асуудал дээр хууль тогтоогч ямар ч тооцоо судалгаа хийлгүйгээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Хэрэв ийм тооцоо судалгаа сайн байхгүйгээр улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын суурь, хүний анхдагч язгуур эрхийг хөндсөн ийм асуудлыг ярьж байгаа бол шинэ тутам бөгөөд хангалттай туршлага базааж чадаагүй байгаа хувийн өмчийн газрын эрхийн асуудалд сайнаасаа саар үр дагавар нь давамгайлах нь дамжиггүй. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5