Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

462 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тодорхой хэмжээгээр саатуулж, үүгээр зээл эргэн төлөгдөхөд хүндрэлтэй болсон гэж тооцогдох тохиолдолд зээлдүүлэгч нь нотариатын мэдэгдэх хуудас үйлдүүлснээр түүнийг зөвхөн хэлбэрийн төдийд шүүхээр баталгаажуулах байдлаар асуудлыг шийдвэрлэх болж байна. 4. Талууд сайн дурын үндсэн дээр гэрээний харилцаанд ордог. Гэхдээ өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 17 банк, түүний дээр олон тооны банк бус санхүүгийн байгууллагууд нь хамтдаа зээлийн үйлчилгээний гуравны нэг буюу түүнээс дээш хувийг үзүүлдэг. Банкны зээлийн хүү хамгийн бага байдаг зүй тогтолтой. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн зах зээлд ноёрхох байдал хэмээх 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан буюу бусад этгээдтэй хамтран хийж байвал давамгайлах байдалтай гэж үзнэ. Товчоор, банк, банк бус санхүүгийн байгууллагууд нь хамтдаа санхүүгийн зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд болно. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт зааснаар тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй байдаг. Тиймээс газрыг үл маргах журмаар худалдан борлуулна гэж гэрээндээ заагаад, тэр гэрээг нотариатаар гэрчлүүлээд, улмаар мэдэгдэх хуудас үйлдүүлээд, түүнийг нь шүүх арбитрын шийдвэрийн нэгэн адил зөвхөн баталгаажуулах процедурын чиг үүрэгтэйгээр л оролцсон байхад, шүүхэд хандах эрхээ эдэлж иргэн хүн газрын барьцаатай холбоотой асуудлыг шүүхээр хянуулах эрх хязгаарлагдсан гэж үзэх боломжтой байна. 5. Нэг талд нь давамгай байдалтай банк, банк бус санхүүгийн байгууллага, нөгөө талд нь жирийн хэрэглэгч буюу иргэн хүн гэрээ байгуулж буй банкны зээлийн барьцааны харилцаанд банкны боловсруулсан зээлийн гэрээнд иргэн хүн өөрчлөх бололцоогүйгээр, зөвхөн гарын үсгээ зурах л үлддэг. Энэ гэрээнд банк өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс барьцааны үл хөдлөх хөрөнгийг худалдах шүүхийн бус аргыг сонгох нь дамжиггүй, ингэж ч байгаа. Тэгш байдал хараахан олгогдоогүй талууд гэрээ хийж буй нөхцөлд маргаж буй шинэ хуулийн дагуу зээлдэгч газраа үндсэндээ нотариатын мэдэгдэх хуудсыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5