454 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 14 дүгээр дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт: “1. Энэхүү маргаантай агуулгын хувьд адил маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02, 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоол тус тус хүчин төгөлдөр байна. Тодруулбал, холбогдох хуулиар шүүхийг байгуулж, тздгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо 2-3 аймгийн дунд нь давж заалдах шатны нэг шүүх байхаар зааж хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд харьяалуулсан нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн үндсэн тогтолцоогоор аймаг, нийслэл, дүүрэг бүр шүүхтэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээрх шийдвэрүүдээрээ баталгаажуулсан байна. 2. Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолд заасан Үндсэн хуулийн зөрчил арилаагүй байна. 3. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг, 2 дугаар зүйлээр дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн" болон “дүүргийн" гэж томьёолсон болоөч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэсэн байна. 4. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт. Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5