Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

455 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсгийн 1-8 дахь заалт; 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж, шүүхийн нэгдсэн тогтолцоог тодорхойлсон Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна." гэжээ. Тав. Монгол Улсын Их Хурлын “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай" 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолд: ‘‘Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэснийг зөрчсөн байна," гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй” гэсэн байна. Зургаа. Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Е/23 тоот хориг тавьсан бөгөөд уг хоригийг Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” 106 дугаар тогтоолоороо хүлээн авсан байна. Энэхүү тогтоолд: “1. “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсугай.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч 2015 оны 94 дүгээр тогтоолыг баталсан ба Монгол Улсын Ерөнхийлөгч уг тогтоолд хориг тавихдаа Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтийг хөндөөгүй, зөвхөн эдийн засаг, төсвийн хүндрэлтэй байдлыг дурдсан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5