453 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүрдэх ..." гэснийг зөрчөөгүй, харин Улсын Их Хурал Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу зарим шүүхийн харьяаллыг шинэчлэн тогтоосон байгааг анхааран үзэж шийдвэрлэхийг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсэж байна.” гэжээ. Гурав. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс уг маргаантай холбогдуулан дараах агуулга бүхий тайлбарыг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна. Үүнд: “Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр "Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх" гэж зөвхөн нэршлийн хувьд аймаг дундын байхаар тусгасан ч агуулгын хувьд давж заалдах шатны шүүхийг аймаг бүрт байгуулахаар тус хуульд тусгаж, "шүүхийн байрших газар”-т баталгаажуулан зохицуулжээ. Уг хуулийн үзэл баримтлап нь 2013 онд батлагдсан Шүүх байгуулах тухай хуулийн үзэл баримтлалаас агуулгын хувьд өөр бөгөөд өмнөх хуулиар иргэн тойргийн журмаар байгуулагдсан давж заалдах шатны шүүхэд аймаг дамнан очиж маргаанаа шийдвэрлэх агуулгатай байсан бол шинэчлэгдэн батлагдсан уг хуулиар шүүх өөрөө нүүдэллэн ажиллаж, шүүгч томилолтоор ажиллах зэргээр давж заалдах шатны шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, иргэний оршин суугаа аль ч аймагт давж заалдах шатны шүүх хуралдааныг явуулах юм. Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн бодлогын амин сүнс нь шүүхийг хэрэг маргааны төрлөөр дагнан байгуулж шүүх, шүүгчийг мэргэшүүлэх, мэргэшсэн шүүгчээр хэрэг маргаанаа хянан шийдвэрлүүлснээр шударга шүүхээр шүүлгэх хүний үндсэн эрхийн баталгааг илүү баталгаажуулах үзэл баримтлалд тулгуурлан Шүүх байгуулах тухай хуулиар шүүхийг дагнан байгуулсан билээ. Иймд Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн холбогдох хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцсэн, хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн үндсэн тогтолцооны зохицуулалтыг зөрчөөгүй, харин хууль тогтоогч Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу шүүхийн харьяаллыг шинэчлэн тогтоосон гэж үзэж байна." гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5