Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

452 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаас баталсан бөгөөд даөж заалдах шатны шүүх нь хэргийн оролцогчийн хүсэлтийг харгалзан тухайн шүүхийн байрших газарт шүүх хуралдааныг явуулж болох бөгөөд шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл баталж байхаар хуульчилж өгсөн. Ингэснээр давж заалдах гомдол гаргах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрх, мөн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн үзэл баримтлал, санаа зөрчигдөөгүй болно. Үндсэн хуулийн дээрх заалтаар шүүхийн тогтолцоог "үндсэн” ба "дагнасан” гэсэн хоёр хэлбэрээр тодорхойлж, шүүхийн үндсэн тогтолцоонд Улсын дээд шүүхээс бусад анхан болон давж заалдах шатны шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нэрлэсэн хэдий ч мөн чанараар нь авч үзвэл анхан болон давж заалдах, хяналтын гэсэн гурван шатлалаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээр тусгасан. Иргэн шүүхийн шийдвэрийг "давж заалдах эрхтэй”, улмаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг "давж заалдах” болон “хяналтын журмаар хянан үзэх”, “бүх шатны шүүх”, “анхан шатны шүүх” гэсэн ойлголт, нэр томьёоноос шүүхийн тогтолцооны үндсэн мөн чанар нь харагдаж байгаа юм. Дэлхийн бусад улсад ч гэсэн байдаг "ерөнхий шүүгч”, "тусгай шүүх” гэсэн нэршил бүхий нийтлэг жишгийг харгалзан улмаар Үндсэн хуулийн дээрх заалтыг удирдлага болгон Монгол Улсын шүүхийн тогтолцоог “үндсэн”, "дагнасан” гэсэн хоёр хэсгээс бүрдэхээр Шүүхийн тухай хуулиар тодорхойлсон. Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасанчлан “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэх" бөгөөд нийслэлд эрүү, иргэний хэргийн анхан шатны дагнасан шүүхийг байгуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэж байгаа билээ. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5