Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

432 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр” гэх заалт, 30.3, 30.4 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол” гэх заалт, 56.1 дэх хэсгийн “газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр” гэх заалт тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх эрхтэй.” гэж заасныг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ. Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “... Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх үндсэн эрх, түүний хувийн эрх зүйн харилцаанд хэрэгжих үндэслэлиийг тодорхойлсон Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгтэй зөрчилдөхгүй юм. Ипотекийн зүйлийн өмчлөлийн асуудалд байдаг тодорхой ашиг сонирхлыг хамгаалахад Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн “Өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг үл хязгаарлах” гэсэн гарчиг болон мөн зүйлийн доторх 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэснээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 171 дүгээр 171.2 дахь хэсгийн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүний дотор, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарлахад чиглээгүй юм. Харин Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг үүрэг гүйцэтгүүлэгч өгөх эсэх асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн бус, иргэний эрх зүйн тодорхой, хэрэг маргааны зүйл болно. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5