Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

431 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй гэж заасныг зөрчиж байна. 4. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт өмчлөгч нь барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр газар дээр барилга байгууламж барих талаар зохицуулсан нь мөн өмчлөгчийн хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь хязгаарлаж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 171 дүгээр зүйл (өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг үл хязгаарлах)-ийн 171.1 дэх хэсэгт “Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байна. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг нь Иргэний хуулийн дээрх заалттай зөрчилдөөнтэй заалт байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтыг батлах үндэслэл болсон байна. Иймд Иргэний хуулийн болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Иргэний хууль ипотекийн талаарх “өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг хязгаарлахгүй байх” үзэл баримтлал, зохицуулалттай зөрчилдсөн төдийгүй Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн байна. Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 135 дугаар тогтоол, 5 дугаар сарын 30-ны өдрийн “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах тухай” 200 дугаар тогтоол батлагдаж иргэдийг урьдчилгаа төлбөр болон зээлийн хүү бага, урт хугацаатайгаар орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан билээ. Тэр хэмжээгээр ч иргэд банкны орон сууц барьцаалсан зээлд өргөн хамрагдаж байгаа. Иймд Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтаас болж тэр олон зээлдэгч иргэний өмчлөх эрх хөндөгдөж байгаа. Энэ харилцаанд гэрээний нэг талд сул тал болох сонголт, боломж, санхүүжилт хязгаарлагдмал, зээл хүсч буй иргэн, нөгөө талд нь тухайн зах зээлийн мэргэжлийн этгээд болох банк байх бөгөөд гэрээ нь банкны урьдаас бэлдсэн стандарт нөхцөлийн дагуу байгуулагдаж байна. Иймд Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан ... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр” гэх заалт, 27.2 дахь хэсэг, 30

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5