Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

433 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй.”, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.”, 30.4 дэх хэсэгт “Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэх заалт дахь “барьцаалагчийн зөвшөөрөл”, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно.” гэсэн заалт нь барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдал, үүргийн гүйцэтгэлийг хангах шинж чанарыг дордуулахгүй байх барьцаалагчийн ашиг сонирхолтой холбоотой хэрэглэгдэх зохицуулалт болохоос өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарлах утгаар хэрэглэгдэхгүй болно. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй.” гэсэн заалт нь барьцааны зүйлийг давхар барьцаалахыг хориглохоор өмчлөгч нь өөрийн хүсэл зоригт үндэслэн гэрээ байгуулсан тохиолдлыг хамарсан байх тул хүний эрхийг хуулиар хориглон хязгаарласан агуулгагүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч нь газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр барьцаалуулсан газар дээр барилга байгууламж барих эрхтэй бөгөөд барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаа нь тухайн барилга байгууламжид үл хамаарна.” гэж заасан нь барьцаалсан газар дээр барилга байшин баригдсанаар уг газрын чанар байдалд өөрчлөлт орж, шаардлагаа барьцаагаар хангах боломжгүй болох эрсдэлтэй холбоотой барьцаалагчийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд “барьцаалагчийн зөвшөөрөл” шаардсан агуулгатай болохоос уг газар дээр барилга байгууламж барих өмчлөгчийн эрхийг хязгаарлан хориглох агуулгагүй юм. Дээр дурдсаныг үндэслэн Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.3, 30.4, 33 дугаар зүйлийн 33.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр танд уламжилж байна.” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5