Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

420 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл холбогдох заалтуудаас болж тэр олон зээлдэгч иргэний өмчлөх эрх хөндөгдөж байгаа. Энэ харилцаанд гэрээний нэг талд сул тал болох сонголт, боломж, санхүүжилт хязгаарлагдмал, зээл хүсч буй иргэн, нөгөө талд нь тухайн зах зээлийн мэргэжлийн этгээд болох банк байх бөгөөд гэрээ нь Банкны урьдаас бэлдсэн Стандарт нөхцөлийн дагуу байгуулагдаж байна. Иймд Иргэний хуулийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27.1 дэх хэсгийн “Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан ... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр” гэх заалт, 27.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр” гэх заалт, 30.3, 30.4 дэх хэсэг, 33.1 дэх хэсгийн “хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол” гэх заалт, 56.1 дэх хэсгийн “газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр” гэх заалт тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтын “үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх эрхтэй.” гэж заасныг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгөхийг хүсье. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “... Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд хүлээсэн үүргийг гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах аргаар баталгаажуулахыг Иргэниий хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт ипотек гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх үндсэн эрх, түүний хувийн эрх зүйн харилцаанд хэрэгжих үндэслэлиийг тодорхойлсон Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгтэй зөрчилдөхгүй юм. Учир нь ипотекийн харилцаа Иргэний хуульд зааснаар талуудын чөлөөт хүсэл зоригт үндэслэн үүсдэг тул үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд шаардлагаа хангуулах баталгаа болсон ипотекийн зүйлийн өмчлөлийн асуудалд тодорхой ашиг сонирхол байдаг. Энэхүү заалт нь уг ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн болох нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн “Өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг үл хязгаарлах” гэсэн гарчиг болон мөн зүйлийн доторх бусад хэсэг, тухайлбал, 171

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5