419 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд барьцаалагчийн эрхийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бус, өмчлөгч өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд ашиглуулах, эзэмшүүлэх эрхийг хязгаарласан Иргэний хуулийн болон Үл хөдлөх эд хөрөнгийн холбогдох заалтууд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй гэж заасныг зөрчиж байна. 5. Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 56.1 дэх хэсэгт өмчлөгч нь барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр газар дээр барилга байгууламж барих талаар зохицуулсан нь мөн өмчлөгчийн хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь хязгаарлаж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 171 дүгээр зүйл (өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг үл хязгаарлах)- ийн 171.1 дэх хэсэгт “Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан байна. Иргэний хуулийн 171.2 дахь хэсэг нь Иргэний хуулийн дээрх заалттай зөрчилдөөнтэй заалт байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтуудыг батлах үндэслэл болсон байна. Иймд Иргэний хуулийн болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтууд Иргэний хуулийн Ипотекийн талаархи “өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг хязгаарлахгүй байх” үзэл баримтлал, зохицуулалттай зөрчилдсөн төдийгүй Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн байна. ОдоогийнбайдлаарИпотекийнзээлньзээлийнбүтээгдэхүүнүүдээс хамгийн том, өргөн хүрээг хамарсан, их хэмжээний мөнгө эргэлддэг бүтээгдэхүүн бөгөөд хэрэглэгч ч олонтой билээ. Монгол Улсын хүн амын нэлээдгүй хэсэг нь ялангуяа залуу гэр бүлүүдийн дийлэнх нь банкны Орон сууц барьцаалсан зээлд хамрагдаж Орон сууцтай болж байна. Иргэд орон сууц авах өргөн, хямд, чанартай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох нь улс орны бодлогод чухал байр суурь эзэлж байна. Энэ ч үүднээс Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 135 дугаар тогтоол, 5 дугаар сарын 30-ны өдрийн “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах тухай” 200 дугаар тогтоолууд батлагдаж иргэдийг урьдчилгаа төлбөр болон зээлийн хүү бага, урт хугацаатайгаар Орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан билээ. Тэр хэмжээгээр ч иргэд Банкны Орон сууц барьцаалсан зээлд өргөн хамрагдаж байгаа. Иймд Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5