421 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэснээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 171 дүгээр 171.2 дахь хэсгийн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүний дотор, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарлахад чиглээгүй юм. Харин Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг үүрэг гүйцэтгүүлэгч өгөх эсэх асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн бус, иргэний эрх зүйн тодорхой, хэрэг маргааны зүйл болно. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй.” гэх, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.” гэх, 30.4 дэх хэсэгт “Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэх заалтууд дахь “барьцаалагчийн зөвшөөрөл”, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно.” гэх заалтын “барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу” гэх заалтууд нь барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдал, үүргийн гүйцэтгэлийг хангах шинж чанарыг дордуулахгүй байх барьцаалагчийн ашиг сонирхолтой холбоотой хэрэглэгдэх зохицуулалт болохоос өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарлах утгаар хэрэглэгдэхгүй болно. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй.” гэсэн заалт нь барьцааны зүйлийг давхар барьцаалахыг хориглохоор өмчлөгч нь өөрийн хүсэл зоригт үндэслэн гэрээ байгуулсан тохиолдлыг хамарсан байх тул хүний эрхийг хуулиар хориглон хязгаарласан агуулгагүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч нь газар барьцаалах
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5