418 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсэгт “Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, Иргэний хуулийн 171.2 дахь хэсэгт “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна” гэж тус тус заасны дагуу өмчлөгчийн Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд байгуулах аливаа хэлцэл, ипотекийн зүйлийг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг барьцаалагчийн зөвшөөрлөөс хамааралтай болгожээ. Ингэснээр барьцаалагч уг зөвшөөрлийг олгоход өмчлөгчөөс төлбөр шаардах, барьцаалагч зөвшөөрөл өгөөгүйгээс өмчлөгч өөрийн хөрөнгийн ашигтай байдлыг гаргаж чадахгүй байх буюу хөлслөх, түрээслэх зэргээр ашиг орлого олж чадахгүй байх үр дагаварт хүргэж байна. Хөрөнгийг урт хугацаагаар, давхар барьцаалсан зэрэг тохиолдлуудад улам төвөгтэй байдал үүсэх болно. Хуулийн тус зохицуулалтууд нь барьцаалагчийн эрхийг хамгаалах зайлшгүй шаардлагатай зохицуулалт биш юм. Учир нь, барьцаалагчийн үндсэн эрх нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд ипотекийн зүйлийг худалдан борлуулах замаар өөрийн шаардлагаа хангуулах явдал байдаг бөгөөд ипотекийн зүйлийг гуравдагч этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах нь барьцаалагчийн энэхүү эрхийг хөндөхгүй юм. Иргэний хуулийн холбогдох заалтуудаар барьцаалагчийн эрхийг хамгаалах зохицуулалтуудыг хийж өгсөн. Тодруулбал, ипотекийн зүйлийн чанар, арчлан хамгаалалтын нөхцлийг шалгах (Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24.1), Ипотекийн зүйлд аюул учрах бодит нөхцөл байдал бий болсон бол өмчлөгчид уг аюулыг зайлуулахыг үүрэг болгох, өмчлөгч аюулыг зайлуулах арга хэмжээ аваагүй бол ипотекийн зүйлээс өөрийн шаардлагыг нэн даруй хангуулах (Иргэний хуулийн 170.2), өмчлөгч Ипотекийн зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байх тохиолдолд эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах (Иргэний хуулийн 170.5), үүнтэй холбогдон гарсан зайлшгүй зардлаа шаардах (Иргэний хуулийн 157.1.5), Ипотекийн зүйлийг даатгуулахыг гэрээ байгуулах үед өмчлөгчид үүрэг болгох, устах тохиолдолд даатгалын нөхөн төлбөр Ипотекийн зүйлийг сэргээн засварлалтад ашиглагдах эсэхэд хяналт тавих (Иргэний хуулийн 170.3), даатгалын нөхөн төлбөрөөс өөрийн шаардлагаа хангуулах (Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 22.2), барьцаагаар баталгаажсан шаардлагыг хангахад зайлшгүй шаардлагатай үйлдэл хийхийг өмчлөгчөөс шаардах, өмчлөгч уг үйлдлийг хийгээгүй тохиолдолд өмчлөгчийн нэрийн өмнөөс уг үйлдлийг хийх зэрэг эрхтэй (Иргэний хуулийн 158.4) байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5