417 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй” гэж заасныг зөрчиж байна. 3. Өмчлөгч хөрөнгийн өмчлөгч болохынхаа хувьд өөрийн өмчлөлийн хөрөнгийг хэд хэдэн этгээдэд давхар барьцаалах эрхтэй байдаг. Хөрөнгийг хэд хэдэн этгээдэд барьцаалсан нөхцөлд барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нар нь барьцаа үүссэн дарааллын дагуу өөрсдийн шаардлагаа хангуулах эрхтэй (Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33.2, Иргэний хуулийн 158.5 дахь хэсэг) болохын хувьд барьцаалсан хөрөнгийг давхар барьцаалах нь өмнөх барьцаалагчийн эрхийг хөнддөггүй. Өөрөөр хэлбэл, барьцаалагч этгээд өөрөөс нь хожуу барьцааны эрх олж авсан этгээдээс түрүүлж шаардлагаа хангуулах эрхтэй тул барьцаалсан хөрөнгийг гуравдагч этгээдэд давхар барьцаалах нь түүний эрхийг хөнддөггүй. Харин давхар барьцаалахыг хориглох, хязгаарлах тохиолдолд хөрөнгийн өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдөх болно. Ялангуяа зээлийн үнэлгээний харьцаа /зээл, түүний үлдэгдлийн дүнг барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээнд харьцуулсан хувь/ бага байх тохиолдолд уг эд хөрөнгийг давхар барьцаалах эрэлт зах зээлд байсаар байдаг тул давхар барьцаалахыг барьцаалагчийн зөвшөөрлөөс хамааралтай болгосноор өмчлөгч нь өмчлөлийн хөрөнгөө давхар барьцаалан зах зээлээс санхүүжилт олж авах тэрхүү боломжийг хязгаарлах болно. Иймд Ипотекийн зүйлийг давхар барьцаалахын тулд өмнөх барьцаалагчийн зөвшөөрөл шаардлагатай байдлаар зохицуулсан Иргэний хуулийн 171.2 дахь хэсэгт болон барьцаалагч нь гэрээгээр дамжуулан давхар барьцаалахыг хориглох эрх олж авах байдлаар зохицуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33.1 дэх заалтын “хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол” гэж заасан хэсэг нь тус тус Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй” гэж заасныг зөрчиж байна. 4. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацааны дотор гуравдагч этгээдэд барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр түрээслэх, хөлслөх, үнэ төлбөртэйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх эрхтэй”, 30.3 дахь хэсэгт “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна”, 30.4 дэх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5