416 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үзэмжээр чөлөөтэй ашиглах, эзэмших, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтаар баталгаажуулсан өмчлөх эрхийн агуулгыг хууль зүйн үүднээс нарийвчлан тодорхойлж бататгасан хэрэг билээ. 2. Ипотекийн зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч үүрэг гүйцэтгүүлэгчийн Ипотекийн зүйлээс өөрийн шаардлагыг нэн тэргүүнд хангуулах эрх нь дуусгавар болдоггүй, шинэ өмчлөгчид хандаж уг шаардлагыг гаргах боломжтой байдаг билээ. (Иргэний хуулийн 169.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28.1) Иймд ипотекийн зүйлийн өмчлөл гуравдагч этгээдэд шилжих нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хөнддөггүй тул өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарлах шаардлага байдаггүй. Харин Ипотекийн зүйлийн өмчлөл шилжүүлэхийг барьцаалагчийн зөвшөөрлөөс хамааралтай болгосноор өмчлөгчийн өмчлөх эрх, хөрөнгийг худалдан борлуулж зах зээлээс санхүүжилт олж авах боломжийг хязгаарлах юм. Түүнчлэн, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээдэд давхар барьцаалсан нөхцөлд өмчлөгч нь хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэхийн тулд барьцаалагч бүрээс зөвшөөрөл авах шаардлагатай болж байгаа нь өмчлөлийн шилжүүлэхэд төвөгтэй байдал үүсгэнэ. Мөн хөрөнгийн өмчлөлийг шилжүүлж авч байгаа шинэ өмчлөгч нь өмчлөлийг цаашид шилжүүлэхийн тул мөн адил барьцаалагч нарын зөвшөөрөл шаардлагатай тул барьцааны зүйлийн өмчлөлийг шилжүүлж авахад болгоомжлох болно. Үүнээс шалтгаалан барьцааны зүйлийг зах зээлийн үнэлгээ буурах нь тодорхой. Практикт үл хөдлөх эд хөрөнгийг ихэвчлэн том хэмжээний үнийн дүнтэй, урт хугацааны зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалдаг. Үүнтэй холбоотой өмчлөгчийн өмчлөх эрх урт хугацаанд барьцаалагчаас хамааралтай болох үр дүн үүсч байна. Эдгээр нөхцөл байдлууд нь өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдөж буй нөхцөлүүд болно. Угтаа дээр бичсэнчлэн, ипотекийн зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч үүрэг гүйцэтгүүлэгчийн ипотекийн эрх дуусгавар болохгүй тул ипотекийн зүйлийн өмчлөлийг шилжүүлэхэд барьцаалагчийн зөвшөөрөл байх шаардлагагүй билээ. Иймд өмчлөгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг бусдад шилжүүлэхийг барьцаалагчийн зөвшөөрлөөс хамааралтай байдлаар зохицуулсан Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр”
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5