415 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна” гэж тус тус заасны дагуу барьцаалагч нь Барьцааны гэрээнд барьцааны зүйлийн давхар барьцаалахгүй байх тухай заалт тусгах болон давхар барьцаалах хэлцэл байгуулахад зөвшөөрөл олгохоос татгалзах замаар өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгөө давхар барьцаалах эрхийг хязгаарлах боломжийг олгосон байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30.1 дэх хэсэг “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацааны дотор гуравдагч этгээдэд барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр түрээслэх, хөлслөх, үнэ төлбөртэйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх эрхтэй”, 30.3 дахь хэсэгт “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна”, 30.4 дэх хэсэгт “Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, Иргэний хуулийн 171.2 дахь хэсэгт “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна” гэж тус тус заасны дагуу өмчлөгчийн Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд байгуулах аливаа хэлцэл, ипотекийн зүйлийг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг барьцаалагчийн зөвшөөрлөөс хамааралтай болгожээ. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 56.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч нь газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр барьцаалуулсан газар дээр барилга байгууламж барих эрхтэй ...” гэж заасны дагуу өмчлөгч нь газар дээр барилга байгууламж барихад барьцаалагчийн зөвшөөрөл шаардлагатай байна. 1. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад иргэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх Үндсэн эрхтэй болохыг баталгаажуулсан. Өмчлөх эрх нь туйлын, ноёрхлын шинжтэй байдаг. Энэ үүднээс өмчлөгч нь өмчлөлийн хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах, бусад этгээдийн хөндлөнгийн нөлөөллийг үгүйсгэх эрхтэй билээ. Иргэний хуулийн 1.2 дахь хэсэгт “иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын ... бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, ... , хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх ... зарчмуудад үндэслэнэ”, 101.1 дэх хэсэгт “өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ өөрийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5