414 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд оршин суугч, иргэн А.Базар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “... Иргэний хуулийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27.1 дэх хэсгийн “Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан ... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр” гэх заалт, 27.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “... барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...” гэх заалт, 30.3, 30.4 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “... хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол ...” гэх заалт, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн “... газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...” гэх заалт тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх эрхтэй.” гэж заасныг зөрчиж, улмаар барьцаалуулагч буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр барьцааны зүйлийн өмчлөлийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, давхар барьцаалах болон бусад төрлийн гэрээ, хэлцэл байгуулах, өмчлөлийн газар дээр барилга байгууламж барих эрхгүй байх эрх зүйн үр дагавруудыг үүсгэж байна. Тодруулбал, барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийн өмчлөл шилжихгүй байх асуудлын хувьд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй”, 27.2 дахь хэсэгт “Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлох нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно” хэмээн заасан нь өмчлөгч барьцааны зүйлийн өмчлөлийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүй байх эрх зүйн үр дагаварыг үүсгэсэн байх бөгөөд уг агуулгыг мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Барьцааны зүйлийн бусдад шилжүүлэхдээ энэ хуулийн 27.1, 27.2-т заасан шаардлагыг зөрчсөн бол барьцаалагч нь дараах шаардлагын аль нэгийг тавих эрхтэй” гээд 29.1.1 дэх заалтад “... барьцааны зүйлийг буцаах ...” хэмээн зааж баталгаажуулсан байна. Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр өмчлөгч үл хөдлөх эд хөрөнгөө гуравдагч этгээдэд давхар барьцаалах эрхгүй байх асуудлын хувьд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33.1 дэх хэсэгт “хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй”,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5