Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

389 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийн асуудал ч хамаарч байгаа болно. Гэтэл тухайн Цэцийн дүгнэлтээр түдгэлзүүлсэн заалт нь маш өргөн хүрээг хамарч байгаа атал Үндсэн хуулийн цэц зөвхөн Засгийн газрын үйл ажиллагааны нөхцөл байдлыг дүгнэж түдгэлзүүлж байгаа нь хэт өрөөсгөл болсон байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурал нь дээрх байгууллагын тайлан мэдээлэл, илтгэл сонсох, эдгээр байгууллагын албан тушаалтанд асуулга тавих, асуулт тавьж хариулт авах, тэдэнтэй холбогдсон ажил хэрэг, ёс зүйн зөрчлийг шалгаж, санал дүгнэлт гаргах зэрэг хэлбэрээр хяналт тавих бөгөөд үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн дээрх албан тушаалтнуудыг огцруулах санал гаргах эрхтэй. Энэ нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад заасан онцгой бүрэн эрхээ Улсын Их Хурлын гишүүний саналаар дамжуулан хэрэгжүүлэх нэг хэлбэр юм. Гэтэл уг онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг шууд үгүйсгэж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсийг ойлгомжгүй болгосон байна. Иймд Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 83 дугаар тогтоолыг баталсныг үүгээр уламжилж байна.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, 3; Дөчдүгээр зүйлийн 2; Дөчин нэгдүгээр зүйлийн 1; Дөчин гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, ажлаа Улсын Их Хурлын өмнө хариуцах, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа Ерөнхий сайдын бүрэн эрх эхэлж, дуусгавар болохтой шууд хамааралтай байх, Ерөнхий сайдын саналаар Засгийн газрыг бүрдүүлэх зэрэг зохицуулалтыг хуульчилж Монгол Улсын Засгийн газар нь танхимын зарчмаар үйл ажиллагаагаа явуулах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг тусгасан байна. Хууль тогтоогч Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлд Засгийн газрын үйл ажиллагааны зарчмыг тогтоосон ба үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээхээр заасан.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5