388 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж заасан. Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулах болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох асуудал нь хууль зүйн өөр өөр ойлголт учраас тухайн асуудлыг Улсын Их Хуралд өөр өөр байдлаар зохицуулсаар ирсэн. Тухайлбал, Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэх бөгөөд чухам хэдэн гишүүнтэй байхыг Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад зааснаар бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоож, өөрчилдөг. Энэ ч үүднээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг байн байн өөрчлөх нь ажил хэргийг завсардуулж, эзэнгүйдүүлж, иргэдийг чирэгдүүлж, төрийн албыг хүчгүйдүүлж, удирдлагын чадавх, үр нөлөөг бууруулдаг тул түүнийг тогтвортой байлгах зорилгоор хуулиар тогтоож, өөрчлөлтийг мөн хуулиар шийдвэрлэдэг. Харин Ерөнхий сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал хүн нэг бүрээр хэлэлцэж томилохоор зохицуулсан байдаг. ... Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг хэрэгжүүлэх арга замыг зохицуулсан, тухайн зохицуулалтыг дэлгэрүүлэн зохицуулсан зохицуулалт бөгөөд уг зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн нь улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт болон Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг өөр хоорондоо зөрчилтэй байна гэж үзэх бүрэн үндэслэлийг бий болгож байна. Үндсэн хуулийн өөр хоорондоо зөрчилтэй гэсэн зохицуулалтыг зөвхөн хууль тогтоогч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой болно. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс гадна хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын буюу Монголбанкны Ерөнхийлөгч, Хүний эрхийн Үндэсний комисс, Үндэсний аудитын газар, Төрийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5