387 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.” гэсэн болно. Тав. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийн тухай” 83 дугаар тогтоолд: 1. “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах ...” гэсний “... томилогдсон … огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ. Зургаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Их Хурал 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ... Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн Улсын Их Хурлын 83 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолын үндэслэлийг дараах байдлаар тайлбарлан хүргүүлж байна: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ: ... 6. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;” гэж заасан. ... Монгол Улсын Их Хурал нь Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхээ Улсын Их Хурлын гишүүний саналаар дамжуулан хэрэгжүүлэх бөгөөд уг асуудлыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтаар дэлгэрүүлэн зохицуулсан болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5