372 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Харин биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нөхцөлд чөлөөлж өгөх хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хуралд, Засгийн газрын гишүүн Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлсний дараа Ерөнхий сайд, Засгийн газар гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцдэг байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж хуульчилсны дагуу Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 5 дугаар сарын 6-ны өдөр баталсан Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын гишүүн нь биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд албан тушаалаасаа чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр, мөн зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхитой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болохоор тус тус хуульчилсан нь Засгийн газар танхимын зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулдгийг, Засгийн газрын гишүүнийг огцруулах, чөлөөлөх асуудлыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гагцхүү Ерөнхий сайдын санаачилгаар шийдвэрлэх шаардлагатайг тодотгосон зохицуулалт болно. 4. Улсын Их Хурлын санаачилгаар Засгийн газрыг огцруулах тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьсан байх шаардлагатай байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүд тул дээр дурдсан хуулийн шаардлага Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлыг шийдвэрлэхэд аль алинд нь хамаарна гэж үзэж болохоор байна. Улсын Их Хурлын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд буюу уг хуульд зааснаас өөр журмаар Засгийн газар /Ерөнхий сайд, гишүүд/-ыг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5