373 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүний “хууль санаачлах эрх” энэ тохиолдолд мөн хуулийн Дөчин гуравдугаар зүйлээр хязгаарлагдаж байгаа болно. 5. Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх огцруулах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх болох нь тодорхой байна. Харин Үндсэн хуулийн органик хууль болох Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд шаардлагатай тохиолдолд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг тухай бүр Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх хууль зүйн боломж нээлттэй юм. Энэхүү зохицуулалт нь эрх мэдлийг харилцан хамаарал, хяналт, тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх зарчимд нийцэж байгаа бөгөөд Засгийн газар чиг үүргээ парламентын хяналт дор харьцангуй хараат бусаар тогтвортой хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой зохицуулалт юм. Монгол Улсын Үндсэн хуульд аливаа хууль, зарлиг, төрийн байгууллагын шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохих тул Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад заасан Улсын Их Хурлын гишүүн “огцруулах санал гаргах” гэснийг Засгийн газар /Ерөнхий сайд, гишүүд/-т хамаарахгүй байхаар өөрчилж, Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх нь зүйтэй байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Улсын Их Хурлын гишүүн хууль санаачлах, аливаа асуудлаар санал гаргах эрхтэй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан тул Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал Ерөнхий сайдын эрх хэмжээнийх байхаар зохицуулжээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5