Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

371 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл болно. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын Улсын Их Хурлаас ... томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, ..., тэдгээрийг ..., огцруулах гэсэн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс гадна Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг олон байгууллагын албан тушаалтанд хамааралтай төдийгүй “илтгэл, сонсгол хэлэлцүүлэх”, ..., “тэдгээрийг ... огцруулах” гэсэн албан тушаалтны хариуцлагыг дээшлүүлсэн, Улсын Их Хурлын хянан шалгах эрхийг баталгаажуулсан хоорондоо уялдаа холбоотой зохицуулалт юм. Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ. Гурав. Монгол Улсын Засгийн газраас дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн байна. 1. “Монгол Улсын Засгийн газар гэсэн нэр томьёо, ухагдахуунд Ерөнхий сайд, гишүүд хамаарна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүд мөн. 2. Засгийн газар /Ерөнхий сайд, гишүүд/ нь үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалттайгаар явуулах учиртай бөгөөд бүрэн эрх нь Монгол Улсын Ерөнхий сайд томилогдсоноор эхэлж, шинэ Ерөнхий сайд томилогдсоноор дуусгавар болж байна. Засгийн газрыг эмхлэн байгуулах болон хууль тогтоох эрх мэдлийн зүгээс буюу Улсын Их Хурлын гишүүдийн санаачлагаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах журмыг Үндсэн хуульд тусгайлан заасан бөгөөд хүндэтгэн үзэх болон бусад шалтгаанаар тэдгээрийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхтэй холбогдсон харилцааг Үндсэн хуулийн органик хууль болох Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлээр зохицуулж байна. 3. Огцруулах, чөлөөлөх ойлголт нь агуулгын хувьд ялгаатай. Монгол Улсын Үндсэн хууль, түүний органик хууль болох Засгийн газрын тухай хуульд Засгийн газар /Ерөнхий сайд, гишүүд/-ыг огцруулах болон чөлөөлөх санал гаргах нөхцөл, журмыг харилцан адилгүй байдлаар тусган хуульчилсан. Тухайлбал, тодорхой шалтгааны улмаас буюу бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл Ерөнхий сайдын, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагасын санаачилгаар, мөн түүнчлэн Ерөнхийлөгчийн саналаар тус тус огцруулах асуудлыг хэлэлцдэг.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5