Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

370 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл илтгэл сонсох, эдгээр байгууллагын албан тушаалтанд асуулга тавих, асуулт тавьж хариулт авах, тэдэнтэй холбогдсон ажил хэрэг, ёс зүйн зөрчлийг шалгаж, санал дүгнэлт гаргах зэрэг хэлбэрээр хяналт тавих бөгөөд үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн дээрх албан тушаалтнуудыг огцруулах санал гаргах эрхтэй. Энэ нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасан онцгой бүрэн эрхээ Улсын Их Хурлын гишүүний саналаар дамжуулан хэрэгжүүлэх нэг хэлбэр юм. 3/ Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлд заасны дагуу Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно. Ийнхүү томилогдсон Засгийн газрын гишүүн нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, хариуцсан салбарын үр дүнг Ерөнхий сайдын өмнө дангаараа хариуцна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын бүтцийн байгууллага болох Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүд тайлангаа хэлэлцүүлж, өөрийг нь томилсон Улсын Их Хурлын хяналтад багтдаг байна. Ийнхүү нэг талаас Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг албан тушаалаас нь огцруулах тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хариуцлага тооцуулах, нөгөө талаас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд гаргах боломжтой. Дээрх саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар огцруулах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээр огцрох бөгөөд энэ нь Засгийн газрын гишүүд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5