369 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тул Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах саналтай байгаа бол тэрхүү саналаа эхлээд Ерөнхий сайдад тавьж уг саналыг хүлээж аваад тухайн Засгийн газрын гишүүнийхээ асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэж үзэж байна. Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.” гэсэн нь Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүнд Засгийн газрын гишүүнийг огцруулах санаачилга гаргах бүрэн эрхийг олгоогүй, харин Улсын Их Хурлын 19 ба түүнээс дээш гишүүнд Засгийн газрыг огцруулах санаачилагыг хамтарч гаргахыг зөвшөөрчээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах ...”. гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлжээ. Үүнд: “1/ Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хурал нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс гадна Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг Монголбанкны Ерөнхийлөгч, Хүний эрхийн Үндэсний комисс, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг томилдог тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад заасан “томилогддог албан тушаалтан” гэдэгт зөвхөн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн байна гэж үзэх боломжгүй. 2/ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурал нь дээрх байгууллагын тайлан, мэдээлэл,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5