Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

363 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шууд ба шууд бус хэлбэрээр банктай болон түүний холбогдох этгээдтэй тодорхой ашиг сонирхлын хувьд холбогддог, эсвэл ийм төрлийн харилцаанд орсноор банкны шийдвэрт нөлөөлөх боломжтой этгээдийг тогтоож, хамруулах бүрэн эрхийг банкны хянан шалгагч буюу Монголбанкинд олгосон зохицуулалт юм. Мөн тухайлсан банкнаас зээл авсан хоорондоо хамааралгүй хэд хэдэн хуулийн этгээдийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны эцсийн зорилго нь банкны холбогдох этгээдийн үйл ажиллагаанд чиглэсэн / зээлийн хөрөнгийн нэг дансанд төвлөрүүлсэн/, эсвэл хоорондоо холбогдох этгээд болохгүй боловч тэдгээрийн эцсийн зорилго аливаа хэлбэрээр нэг этгээдэд /хуулийн этгээд үүсгэн байгуулах, хувь нийлүүлэх гэх мэт/ чиглэж байвал Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд тодорхойлсон нэг этгээдэд олгох зээлийн хязгаарлалтыг тавих үүднээс тэдгээрийг холбогдох этгээд гэж тооцож болно. Дүгнэж үзвэл Банкны тухай хуулийн “3.1.2.ж. Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.” гэсэн заалт нь олон улсын зарчимд бүрэн нийцсэн банкны хяналт шалгалтын амин чухал заалтын нэг юм. 2. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн “3.1.2.д. тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн болон хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтан;” гэсэн заалтын “эрх бүхий албан тушаалтан” гэсэн нөхцөлийг 2011 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.” 84.2 дахь хэсэгт “Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна.” гэж тус тус заажээ. Мөн тус хуулийн 20 дугаар зүйлд заасан банк байгуулахад бүрдүүлэх баримт бичигт 20.1.6 дахь заалтад Монголбанкнаас баталсан маягтын дагуу бүрдүүлж өгсөн банкны эрх бүхий албан тушаалтан, боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, ажлын байрны талаарх тодорхойлолт багтах бөгөөд уг заалтын “эрх бүхий албан тушаалтан” гэдэгт Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны А-80

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5