Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

362 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иргэд аж ахуйн нэгж үүсгэн байгуулах хэлбэрээр хөдөлмөрлөх, цэргийн алба хаах, төрийн алба хаших, их дээд сургууль, коллежид суралцах, хувиараа эрхлэх аж ахуй эрхлэх, бусдын аж ахуйд хөлсөөр ажиллах, хүүхэд асран хүмүүжүүлэх, өрх гэрийн аж ахуй хөтлөх зэрэг зорилготой, үр ашиг бүхий хөдөлмөрийг өөрийн сонголтоор эрхлэх боломжтой бөгөөд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг саад болохгүй. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг нь компанийн сайн засаглалын зарчмуудыг баталгаажуулж, банкны эрсдэлийг бууруулах, итгэлцлийг бэхжүүлэх замаар банкны системийн тогтвортой байдлыг хангахаас гадна иргэн, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг хамгаалсан хууль зүйн баталгааг бий болгосон тул Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг тус тус зөрчөөгүй байна. гэжээ. Гурав. Монголбанкнаас Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлжээ. 1. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж дэд заалтаар хууль тогтоогч нь холбогдох этгээдийг бие даан тодорхойлж болох эрхийг банкны хянан шалгагчийн хувьд Монголбанкинд олгосон зохицуулалт бөгөөд “Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.” гэдэгт чухам ямар этгээдийг хамааруулж болох талаар төрийн эрх бүхий байгууллага, Монголбанкнаас аливаа байдлаар хуулийн заалтыг нарийвчлан тодорхойлсон албан ёсны хэм хэмжээ тогтоосон акт одоогоор гараагүй байна. Олон улсын “Банкны үр нөлөөтэй хяналт шалгалтын үндсэн зарчимд “Холбогдох этгээдийн гүйлгээ”-ний талаар “хянан шалгагч нь тухайн нөхцөл байдлаас холбогдох этгээдийн тодорхойлолтыг өөрийн үнэлэмжид тулгуурлан хэрэглэж болох”-оор заасан байдаг. Үүнийг гадаадын зарим улсад банкны хууль тогтоомждоо тодорхой зааж тусгасан байдаг. Тухайлбал, Канад Улсын “Банкны акт”-ын 11 дүгээр хэсэгт хянан шалгагч нь банкинд хяналт шалгалт хийх явцад аливаа этгээдийн хуульд заасан нөхцөл бүрдэж байвал тухайн банктай холбогдох этгээд гэж тооцох боломжтой байхаар заажээ. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж. “Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.” гэсэн заалт нь мөн хуулийн 3.1.2.а-3.1.2.ё дахь заалтад тодорхойлсон холбогдох этгээдэд хамаарахгүй боловч, Монголбанкнаас тухайлсан банкинд хяналт тавих үйл ажиллагааны хүрээнд тодорхой гүйлгээтэй холбоотойгоор

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5