364 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дугаар тушаалаар баталсан “банкны зөвшөөрлийн журам”-ын 2.2.1 /банк байгуулах хүсэлтийн маягт/-д тодорхойлсон “Банкны бусад удирдах боловсон хүчинд – газар, хэлтэс, дотоод хяналтын болон бусад алба хороо, нэгжийн удирдлага”-ыг хамааруулж байна. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.д дэд заалтад заасан “эрх бүхий албан тушаалтан” гэдэгт Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт тодорхойлсон “... банкны албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээд” багтаж байна гээд энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн заалт биш гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Банкны салбарт өрсөлдөөнийг дэмжих, нэг буюу хэсэг этгээдийн хэт давамгайллаас зайлсхийх, шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгоор саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хязгаарласан нь банк, санхүүгийн тогтолцоонд хүлээн зөвшөөрөгдсөн банкны үр ашигтай хяналтын хэлбэр бөгөөд Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. ...” гэсэн хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсгийн “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байгаа болно. 3. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт заасан холбогдох этгээдийн талаарх иргэн Д.Цэрэнбадамын гаргасан мэдээлэл нь хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбогдсон асуудал байх бөгөөд тухайн асуудал Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5