360 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөр банкны хувьцаа эзэмших босгыг тогтоож, өмчлөх эрхийг хязгаарласан нь дараах учир шалтгаантай юм. Үүнд: 1/ Банкны хяналт шалгалтын Базелийн хорооны “Банкны үр ашигтай хяналт шалгалтын үндсэн зарчим”-д туссан Банкны хянан зохицуулах байгууллага, хянан шалгагч нь банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг тодорхойлох, банкны хувьцаа эзэмших зөвшөөрлийг олгох, хязгаарлалт хийх зарчмыг Монгол Улсын хуульд баталгаажуулан тусгаж, банкны системийн тогтвортой найдвартай байдлыг хамгаалах, банкны нөлөө бүхий хувьцаа эзэшигчээс учруулж болзошгүй эрсдэлийг бууруулах, хямрал, эрсдэлд өртөхгүй дархлааг бий болгох. 2/ Банкны бодлогыг тодорхойлж, голлох шийдвэр гаргадаг нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хэд хэдэн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон тохиолдолд тэд хуйвалдан, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргаж, банкны мөнгөн хөрөнгийг үрэгдүүлэх, завших, сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэл хийх журмыг зөрчих зэргээр банкинд хохирол учруулж, мөнгөн хадгаламж эзэмшигч болон харилцагч иргэн, хуулийн этгээдийн эрхийг зөрчиж болзошгүй, түүнчлэн нэг банкинд үүссэн эрсдэл нөгөө банкинд тархах, нэг банкин дахь харилцагчийн итгэл алдагдсанаар нөгөө банкны харилцагчид мөнгөн хөрөнгөө татаж, хөрвөх чадварыг бууруулах, зэргэлдээ банкууд хооронд санхүүгийн үзүүлэлтийг эерэг харагдуулах гүйлгээ хийх, алдагдлыг нуун дарагдуулах, хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих зэргээр эрсдэлийг дагуулж болзошгүй учраас харилцагчийн өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах. 3/ Банкны тогтолцоонд шударга өрсөлдөөн бий болгох, нэг этгээдийн хэт давамгайлал, хараат байдлаас зайлсхийх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, зах зээлд шинэ банк нэвтрэх боломжийг бүрдүүлэх, банкны хөрөнгийн чадавхийг нэмэгдүүлэх, банкны сайн засаглалыг хөгжүүлэх зэргээр банкийг өөрийг нь хамгаалсан юм. Тухайн банкны өөрийн хөрөнгө багассан тохиолдолд тухайн банкны хувьцаа эзэмшигч нэмж хөрөнгө оруулах санхүүгийн чадавхитай байх, бусад банкинд дарамт учирч болох эрсдэлийг тооцож, тодорхой хязгаарлалт тогтоох. Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг …, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтын талаар:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5