Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

359 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Хууль санаачлагчид Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсгийг батлахдаа Олон Улсын Банкны хяналтын Базелийн хорооноос 2006 оны 10 дугаар сард баталсан Банкны үр дүнтэй хяналтын үндсэн зарчмын 4-т “Их хэмжээний хувьцааг шилжүүлэх: хяналт тавих эрх бүхий байгууллага нь банкин дахь их хэмжээний хувьцааг бусдад шилжүүлэх саналыг хянах, үүнийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.” гэж боломжийг олгож, хориглосон хэм хэмжээ тусгаагүй байхад заавал биелэгдэх шинж чанартай хэм хэмжээ болгон хатууруулсан нь Монгол Улсын Үндсэн хуульд туссан иргэний өмчлөх эрхийн үзэл баримтлалтай эрс зөрчилдөж байна. ... яригдаж буй Олон улсын зарчимтай холбоотойгоор Монгол Улс нь ямар нэгэн хорооны гишүүнчлэлгүй, олон улсын гэрээ, контрактыг соёрхон батлаагүй байна. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанаар хүний эрх нь бусдын эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал болон нийгмийн зайлшгүй шаардлагаар хязгаарлагдах бөгөөд ийм шаардлагад тулгуурлаагүй хязгаарлалт нь өөрөө хүний эрхийг зөрчиж байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн дагуу Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянаж, дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн байна. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлжээ. Үүнд: Нэг. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсгийн агуулгын талаар Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтад “нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээдийг ойлгоно хэмээн хуульчлан тодорхойлсон төдийгүй мөн хуулийн 36 дугаар зүйлд аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, тэдний хувьцааны хэмжээ бүтцэд өөрчлөлт орохоор бол тухайн банк Монголбанкинд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах, түүнчлэн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хоригложээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5