Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

358 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Цэрэнбадам Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна: “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэж 03 дугаар дүгнэлт гаргасныг бид бүхэн хүндэтгэн үзэж байна. Гэвч өнөөдөр нийгмийн харилцаа тэр дундаа банк, санхүүгийн салбарын хөгжил улам бүр хурдасч, Банкны тухай хуулийн энэ зохицуулалт өнөөдөр Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр дүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтад нийцэхгүй болжээ. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт заасан “нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд” гэдгийг тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын зарим тодорхойлолтоос харахад аливаа нэг арилжааны банкны 5 ба түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшигч иргэний гэр бүлийн гишүүд, төрөл садангийн бүхий л хүн, хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүд, төрөл садангийн хүмүүс, түүнчлэн Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд өөр банкинд хувь эзэмших эрхгүй болж хэт өргөн хүрээнд тодорхойлсон байна. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг Үндсэн хуулийн дараах зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар хүн ажил, мэргэжил эрхлэх, албан тушаал хаших болон хувийн бизнесээ аливаа хязгаарлалтгүйгээр чөлөөтэй сонгон эрхэлнэ. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт заасны дагуу нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч иргэний гэр бүлийн гишүүн, цаашилбал төрөл садангийн хүн нөгөө банканд удирдах албан тушаал хаших тохиолдолд энэхүү хоёр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нь өөр хоорондоо холбогдох этгээд болж байна. Улмаар нөгөө банкны эрх бүхий албан тушаалтан нь Банкны тухай хуулийн дагуу өөрийн албан тушаалаас татгалзах эсхүл 2 нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хэн нэгний эзэмшлийн хувьцааг бууруулах хууль зүйн үндэслэлтэй байна. Аль нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн төрөл садан болж төрсөн нь тус этгээдэд Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5