Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

334 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус маргааныг харьяалуулсан болно. Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-65.4 дэх хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ. Гурав. Монголын хуульчдын холбооноос Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлжээ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн тогтолцоо нь нутаг дэвсгэрийн нэгжээр байгуулагдахаар тогтоож, мөн зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн зохион байгуулалт эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор заасан. Үндсэн хуулийн энэхүү зохицуулалтыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд тодруулан зохицуулсан ба 10.1 дэх хэсэгт шүүхийн тогтолцоо нь хяналтын шатны шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэхээр заасан. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.1.1 дэх заалтад “анхан шатны шүүхийн шийдвэрийг ... давж заалдах журмаар хянан шийдвэрлэх;”, 20.1.2 дахь заалтад “хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;”-ээр эрх олгосон. Харин шүүхийн бус байгууллагын гаргасан шийдвэрийг шууд давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэх эрхийг хуулиар олгоогүй байхад шүүхийн зохион байгуулалтын эрх зүйн үндэслэлийг тодорхойлдоггүй өөр хуулиудад шүүхийн бус байгууллагын шийдвэрийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан нь буруу юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан Мэргэжлийн хариуцлагын хороо нь шүүх биш бөгөөд шүүхийн эрх хэмжээг эдэлдэггүй. Иймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ..., Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5