335 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн гэх мэдээлэл гаргагч нарын тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахаар, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт уг давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2, 65.3, 65.4 дэх хэсэгт давж заалдах гомдлыг хүлээн авах, давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх зэргээр анхан шатны шүүхийн гүйцэтгэх үүргийг Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо гүйцэтгэхээр тогтоосон гэж үзэхээр байна. Мөн Монголын хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хурлын 86 дугаар тогтоолоор батлагдсан “Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам”-ын 1.9 дүгээр зүйлийн 1-д “Хуульч нь зөрчил гаргасан эсэх, эсхүл мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэн тухай маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрх мэдлийг хороо хэрэгжүүлнэ.” гэсэн байна. Ингэснээрээ дээрх хуулийн зохицуулалт Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэр анхан шатны журмаар маргааныг шийдвэрлэсэн шийдвэрт тооцогдох, шүүхийн бус байгууллагаас шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, улмаар Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглох үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “... шүүх эрх мэдлийг өөр байгууллага
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5