333 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дундын, дүүргийн шүүхээс бүрдэх”-ээр зохицуулсан нь эрх зүйн бүх маргаан эдгээр шүүхийн дэс дараалсан шатлалаар маргаанаа шийдвэрлүүлнэ гэж ойлгогдохгүй юм. Тодорхой маргааныг онцлог шинж, ач холбогдлоос нь хамааран гурван эрэмбийн шүүхийн алинд ч авч хэлэлцэх тодорхой тохиолдлууд байх нь өнөөгийн дэлхийн улс орнуудын эрх зүйн тогтолцоонд нийтлэг Монгол Улсын Үндсэн хуульд /тухайлбал Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх Улсын дээд шүүхийн бүрэн эрх/ ч тусгалаа олсон үзэл баримтлал юм. Энэ үзэл баримтлалын хүрээнд хууль тогтоогчоос Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийг бүхэлд нь харвал хууль тогтоогчоос захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо нь ямар төрлийн маргааныг аль шатны шүүхэд хянан шийдвэрлэх харьяаллыг хуваарилан зохицуулсан байна. Хуульчдын мэргэжлийн хариуцлагатай холбогдох маргааныг ийнхүү ердийн маргаанаас өөр журмаар зохицуулах нь нийтлэг бөгөөд тухайлбал Европын улсуудад хуульчдийн мэргэжлийн өөрийн удирдлагын байгууллага өөрөө хуульчдын эсрэг мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүй сахилгын хэргийг авч үзэх тусгай бүтэц /хороо, трибунал гэх мэт/-тэй бөгөөд түүний шийдвэрийг давж заалдах эрхийг дараах байдлаар зохицуулжээ. Үүнд: - Чех, Грек, Испани, Португал, Их Британи, Норвеги, Словени зэрэг улсууд Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллагын дотооддоо давах шатны трибунал /хороогоор шийдвэрлэн ердийн шүүхэд хандах эрхгүйгээр; - Дани, Финланд, Франц, Унгар, Итали, Лихтенштейн зэрэг улсуудад Давах шатны шүүхэд /appeal courts/; - Исланд, Швед, Словак зэрэг улсуудад шууд улсын Дээд шүүхэд хандаж хянуулах эрх олгосон байна. Харин ХБНГУ, Австри, Нидерланд, Польш зэрэг улсуудад шат шатны шүүхийн дэргэдэх хуульчийн ёс зүйн тусгай трибуналаар /өмгөөлөгчид ба шүүгчдээс бүрддэг/ ийм төрлийн маргааныг шийдвэрлэдэг байна. Америкийн Нэгдсэн Улсын хувьд тус асуудал нь мужийн асуудал бөгөөд мужуудад эхлээд Барын холбоодын тусгайлсан маргаан шийдвэрлэх хороогоор, түүний шийдвэрийг мужийн Дээд шүүхүүдэд шууд харьяалуулан шийдвэрлэх нь нийтлэг байдаг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль нь эдгээр жишгийг судалсны үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5