Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

332 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Нэр бүхий иргэдийн мэдээллийн гол зорилго нь “Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороог анхан шатны шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй мэт ойлгогдохоор байна” гэсэн өгүүлбэрээр илэрхийлэгдэж байна гэж ойлгож байна. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дурдсан заалт бус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэх заалтын тайлбар нь тус маргааны агуулгад хамаарах заалт юм. Эрх зүйн этгээдүүдийн хооронд үүсч болох аливаа маргааныг таслан шийдвэрлэх ажиллагааг улс орнуудын хууль тогтоогчоос тухайн харилцааны онцлог шинж, маргааны талууд, мөн үр ашигтай байдлыг харгалзан арбитр, эвлэрүүлэн зуучлал, маргаан таслах комисс, сахилга, ёс зүйн хороо гэх мэт маргаан шийдвэрлэх тусгай этгээдүүдэд хуваарилан харьяалуулах нь хүлээн зөвшөөрөгдсөн хууль зүйн арга хэрэгсэл бөгөөд тэр болгоныг шүүх эрх мэдлийг хуулиас гадуур хэрэгжүүлж байна гэж үздэггүй билээ. Хууль тогтоогчоос эдгээр маргаан таслах этгээдүүдийн үйл ажиллагааг талуудын процессын шинжтэй эрх, маргаан шийдвэрлэх ажиллагааны шударга, төвийг сахисан байдлыг хангах зорилгоор нарийвчлан зохицуулж, гаргасан шийдвэрийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил үзэж заавал биелүүлэх, мөн хуульд заасан үндэслэлээр дахин хянан үзэх тогтолцоог бий болгосон байдаг. Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд ч энэ төрлийн маргаан шийдвэрлэх бусад арга хэрэгслийг ашигласан тохиолдол цөөнгүй бий. Мэргэжлийн хариуцлагын хороо нь нийтийн эрх зүйн этгээд хувьдаа захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарах бөгөөд бусад нийтийн захиргааны этгээдтэй харьцуулбал хуульч мэргэжилтнүүд, тэр дундаа шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны талаарх гомдол шийдвэрлэдэг, маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнд нь мэргэжлийн хуульчид буюу шүүгч, өмгөөлөгч, прокурорууд ордгоороо онцлогтой. Хууль тогтоогчоос тус онцлогийг харгалзан Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, цаашлаад Улсын дээд шүүхэд хянаж үзэхээр зохицуулжээ. Ийнхүү тус ажиллагаа нь шүүхийн хяналтад байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5