Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

331 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хамгаалуулах боломжтой байна. Гэтэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” 2 дахь хэсэгт “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” 3 дахь хэсэгт “Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэсэн байна. Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана”, 3 дахь хэсэгт “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана”, 4 дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ”; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, хуулиас гадуур шүүх байгуулах агуулгыг илэрхийлээгүй бөгөөд Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдлыг хэрхэн шүүхэд гаргахтай холбоотой үйл явцыг зохицуулж хуульчилсан байна. Иймд эдгээр заалт нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5