Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

330 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Арвайхээр сумын 6 дугаар багийн оршин суугч, иргэн Б.Билгүүн нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр батлагдаж 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 хэсэгт зааснаар “Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.”, мөн зүйлийн 65.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.”, 65.3 хэсэгт “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.”, 65.4 дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.”; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр оруулсан “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэсэн нэмэлт, өөрчлөлтөд зааснаар хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо нь анхан шатны шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй мэт ойлгогдохоор байна. Аливаа хүн өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар бүх шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байх нөхцөлийг төрийн зүгээс бүрдүүлэх нь төрөөс иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах эрх, эрх чөлөөний баталгаа байхаас гадна шүүхийн шударга ёсны илэрхийлэл болдог. Ингэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх / хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэнэ.” гэж заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн этгээд нь шүүхийн дэс дараалсан шатлалтайгаар эрхээ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5