Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

325 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гэтэл Үндсэн хуулийн цэц 2015 оны 02 дугаар тогтоолоороо “... Монгол Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ... хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг” гэсэн хэсэг нэмж оруулснаараа Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... мэргэжлээрээ ажилласан ...” гэснийг тодотгосон нь Үндсэн хуулийн маргаан бүхий зөрчлийг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна” гэж үзэж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө дагаж мөрдөж байсан, тухайн үед үйлчлэхээ байсан заалт болох “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж, шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэснийг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар тогтоол гарах үед Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн 3.1.3 дахь заалт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан болно. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт орсон өөрчлөлтийн хөдөлгөөнийг тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эх бичвэрт тэмдэглэхдээ өөрчлөлт орсон зүйл, хэсэг заалтыг дарж, түүний оронд тухайн өөрчлөлтөөр өөрчлөгдсөн буюу өөрчлөн найруулагдсан зүйл, хэсэг, заалтыг оруулдаг. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр бус харин техникийн алдаа гарсны учир хууль зүйн хувьд залруулах шаардлага үүснэ гэж үзэж байна. 2. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахын тулд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэх ойлголтыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхойлж хуульчилж өгсөн нь тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт юм. Хуульч нь бусдад хууль

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5