326 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйн туслалцаа үзүүлэх замаар хүний эрхийг баталгаажуулах, шүүх эрх мэдлийн байгууллагад бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байдлаар шүүн таслах ажиллагаанд оролцох чиг үүрэг бүхий мэргэжилтний хувьд түүнд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоох нь төрийн үүрэг мөн. 3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаагүй бөгөөд харин ч иргэн бүрийн Үндсэн хуулиар хамгаалагдсан шударга шүүхээр шүүлгэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахын тулд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэдгийг тодорхойлсон заалт юм. Хуульд заасан шаардлагыг биелүүлсэн хүн бүр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх нь нээлттэй бөгөөд үүнийг хуулиар хязгаарласан асуудал огт байхгүй болно. 4. Дан ганц хуульч мэргэжилд ч бус тодорхой төрлийн мэргэжлүүдэд хуулиар болон дүрэм журмаар ийм төрлийн шаардлага тавьдаг. Тухайлбал, анагаах ухааны их сургууль төгссөн их эмч мэргэжилтэй хүн сургуулиа төгссөн ч хүн эмчлэх эрхгүй бөгөөд дахин суралцаж лиценз авснаар түүний эмчлэх эрх нээлттэй болдог. Гэтэл тэднээс Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан гэсэн асуудал огт хөндөгддөггүй бөгөөд тийм ч байх нь зайлшгүй юм. Хуульчийн мэргэжил үүнтэй яг адил болохын хувьд хууль тогтоогчид хуульд тавигдах тусгай шаардлагуудыг хуулиар тогтоож өгсөн. ...” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтаар “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэсэн ойлголтыг тодорхойлохдоо хэт явцууруулан хуульчилж хууль зүйн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэдийн Үндсэн хуулиар баталгаажуулсан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх ба Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хэсэгчлэн хүлээн авч, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ... болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн хэсэг нэмж шинэчлэн найруулсан нь Үндсэн хуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5