Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

324 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3.1.3 дахь заалтын “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.” гэсэн байна. Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцээд “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийн тухай” 55 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд: “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй.”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ. Зургаа. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Цэцийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Үүнд: 1. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэсэн 3.1.3 дахь заалтыг 2014 оны 11 дүгээр сарын 21ний өдрийн хуулиар ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” ойлгохоор гэж өөрчлөн найруулсан.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5