321 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Орчин үед хуульч нь иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөх ажиллагаа буюу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхээс гадна хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг өргөнөөр эрхэлж байна. Иймд татвар, банк, даатгал, уул уурхай гэх мэт нарийн төвөгтэй салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хууль зүйн зөвлөгөө өгч байгааг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэж үзэхгүй байх үндэслэлгүй бөгөөд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчих юм. Мэргэжлийн үйл ажиллагаа гэх ойлголтыг зөвхөн шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр хязгаарлах бус эдгээр үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах мэргэжлийн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар дүгнэлтээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосон. Гэвч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт нь ерөнхий заалт боловч Үндсэн хуулийн зөрчил бүхий, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлан тодорхойлсон нарийвчилсан заалт болох Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг хүчин төгөлдөр байна. Түүнчлэн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ... болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг ” гэсэн хэсэг нэмж оруулсан байна. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5