Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

322 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй.” гэж зааснаас бусдаар тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тодорхой хугацаатай эрхэлсний дараа “хуульч”-д тооцогдох ямар нэгэн зохицуулалт байхгүй болно. Мэдээлэлд дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ ... гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан ...” гэснийг зөрчсөн асуудал Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх хэсэгт байхгүй байна. 2. Хуульч нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцож, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлж, хүний эрхийг хангах баталгаа болохын хувьд түүний мэргэжлийн үйл ажиллагааны төрлийг тодорхойлох нь төрийн үүрэг юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ...” гэснийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд харин ч ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг баталгаажуулж өгсөн гэж үзэж байна. Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэсэн байх ба Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай асуудалд холбогдуулан тайлбар гаргаагүй байна. Гурав. Дээрх маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэх явцад Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагаас холбогдох тайлбар, баримт гаргуулж авсан болно. Дөрөв. Үндсэн хуулийн цэц 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг хэлэлцэж 08 дугаар дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолд Монгол Улсын Үндсэн хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5