Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

314 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мэргэжлийн дадлага хийсэн” байх шаардлага юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт тус хуулийн 9 дүгээр зүйлд заасан “хуульчийн мэргэжлийн дадлага”-д хамаарах ажил, албан тушаалыг нэрлэн заасан нь гагцхүү тухайн иргэний хуульчийн шалгалтад орох эрхтэй холбогдсон харилцаанд хамаарах бөгөөд хуулийн энэ зохицуулалт нь иргэний ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх, мэргэжлээрээ ажилласан хугацааг тодорхойлоход ямар нэгэн хязгаарлалт хийсэн зохицуулалт биш гэж Хуульчдын холбоо үзэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дээр дурдсан шийдвэрийн хүрээнд хуульчийн мэргэжлийн дадлага хийсэн хугацаа болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ авснаас хойш ажилласан хугацааны аль аль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан”-д тооцогдох ёстой гэж хууль хэрэгжүүлэгчийн хувьд үзэж байгаа. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж, хуульчийн шалгалтад тэнцэн гэрчилгээ авсан хуульч нь ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийн дагуу хуульчийн мэргэжлийн дадлагад хамаарах ажил, албан тушаалаа үргэлжлүүлэн хийх, эсхүл төрийн болон нутгийн захиргааны байгууллагад төрийн албан тушаал эрхлэх эрх нь нээлттэй. Дээрх үндэслэл, тайлбарын дагуу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар гаргасан мэдээлэл нь үндэслэлгүй гэж үзэж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. Тав. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбар ирүүлжээ: “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан ажил, албан тушаал нь зөвхөн мэргэжлийн дадлага хийсэн иргэнийг хуульд заасан болзол, шаардлагыг хангасан гэж үзэж, хуульчийн сонгон шалгаруулалтад оролцуулах эсэхийг шийдвэрлэхэд хэрэглэгдэх мэргэшлийн бэлтгэлийг үнэлэх, ажилласан байдлыг тогтооход чиглэсэн зохицуулалт юм. Харин хуульчийн гэрчилгээтэй мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй хуульчид хамаарахгүй, уг зохицуулалтад дурдагдсан ажил, албан тушаал эрхэлж буй этгээд өөр ажил мэргэжил сонгох, шүүгчийн албан тушаалд хуульд заасан болзол шаардлагыг хангаж нэрээ дэвшүүлэхийг хязгаарласан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5