Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

313 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ажилласан бусад хуульчдын хувьд эрх зүйн талаасаа ялгамжтай байдлыг бий болгожээ. Энэ нь ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох Үндсэн хуулийн холбогдох заалтын агуулгатай нийцэх эсэх нь эргэлзээтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, ...” гэж заасан учир эрх зүйч мэргэжил эзэмшин, мэргэжлээрээ хуульд заасан болзлыг хангаж ажилласан хуульчдын эрх зүйн байдлыг нэгдмэл байдлаар авч үзэх нь шударга ёс, тэгш байдлын зарчмыг хангах боломжийг бий болгох юм. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын талаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоол гарч, маргааныг эцэслэн шийдвэрлэснээс гадна Монгол Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “ ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ... болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн хэсэг нэмж, Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ ... мэргэжлээрээ ажилласан ...” гэснийг тодотгосон байна. Гэвч энэ тодотгол Үндсэн хуулийн маргаан бүхий зөрчлийг арилгасан гэж үзэхгүй тухай 2015 оны 02 дугаар тогтоолд тодорхой дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй. Шүүгчийн сонгон шалгаруулалтын үед мэдээлэлд бичигдсэн дээрх хуулийн заалтыг хэрэглэх явцад маргаан их гарсан болно.” гэсэн байна. Дөрөв. Монголын Хуульчдын холбооноос Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбар ирүүлжээ: “ 1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх маргаан 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эцэслэн хянан шийдвэрлэгдэж, 02 дугаар тогтоол гарсан. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд хуульчийн шалгалтад орох эрхтэй холбоотой харилцааг зохицуулсан ба тус зүйлийн нэг дэх хэсэгт хуульчийн шалгалтад орох эрхэд тавигдах шаардлагыг тодорхой заасны нэг нь “хоёроос доошгүй жил

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5